Монгол хэлний их тайлбар тольд “түшээ” гэдгийг “төр барилцаж буй хүн”гэж тайлбарладаг - зүгээр нэг туслагч биш, төрийн ачааг хамт үүрэлцэгч. Хүннүгийн цолноос Түшээт хааны нэр, “улсын түшээ гүн” хэргэм, өнөөдөр УИХ-ын гишүүдийг “эрхэм төрийн түшээд” гэж хүндэтгэн нэрлэдэг хүртэл энэ үг монгол төрт ёсны хамгийн урт насалсан нэршлүүдийн нэг.
Гол утга: түших гэдэг нь орлох биш. Түшүүлж буй хүн өөрөө зогссон хэвээр байдаг - түшээ хажуугаас нь тулдаг. ТҮШЭЭ AI гишүүний оюун, шийдвэрийг орлохгүй - тулж өгнө.
“Шадар явуулж түшээ тулга болгон улсыг хамсрав” - В.Инжаннаш, «Хөх судар»