УИХ-ЫН ГИШҮҮДЭД ЗОРИУЛАВ

ТҮШЭЭ AI
Таны 24 цагийн туслах

Нэмэлт апп суулгах шаардлагагүй. Өдөр бүр хэрэглэдэг Viber чатаараа хуралдааны хуваарь, хуулийн товчлол, уулзалтын зохицуулалт, албан бичгээ шийднэ.

24/7 унтдаггүй, мартдаггүй
12 төрлийн үйлчилгээ
15 минут эхлүүлэхэд хангалттай

Гишүүний ажлыг хөнгөвчлөх хувийн AI туслах

УИХ-ын гишүүн долоо хоногт 3-5 хуралдаанд сууж, сард 300-600 хуудас хуулийн төсөл, албан бичиг уншиж, өдөрт 5-15 уулзалтын хүсэлт зохицуулдаг. ТҮШЭЭ энэ бүхнийг нэг чатаар цэгцэлнэ.

💬

Viber дээр шууд

Шинэ апп сурах шаардлагагүй. Таны өдөр бүр хэрэглэдэг Viber чатад л ажиллана.

🇲🇳

Монгол хэлээр

Монголын улс төр, хууль тогтоомжийн орчинд тохируулсан. Parliament.mn-тэй холбогдсон.

🗄

Бүх зүйл архивлагдана

Товчлол, уулзалт, бичиг баримт бүр таны хувийн архивт хадгалагдаж, хэзээ ч эргэж олдоно.

Гурван алхам л хангалттай

Гэрээ байгуулснаас хойш 15 минутын дотор ажиллаж эхэлнэ.

1

Viber-ээр нэмнэ

QR код уншуулаад ТҮШЭЭ ботыг нэг товчоор нэмнэ.

2

Ердийн чат шиг бичнэ

"Маргааш 15:00-д уулзалт" гэх мэтээр энгийнээр бичнэ, эсвэл PDF, зургаа шууд илгээнэ.

3

ТҮШЭЭ ажлаа хийнэ

Өглөө бүр 07:00-д өдрийн тойм ирнэ. Шуурхай мэдэгдэнэ.

Т
ТҮШЭЭ AI
Хувийн туслах · онлайн
Өглөөний мэнд. Өнөөдөр: 10:00 ТБХ-ны хуралдаан (Татварын багц хууль, 2-р хэлэлцүүлэг) 🟡 - таны тойргийн ААН-үүдэд нөлөөлөх 3 заалт бий. 14:00 иргэн Д.Оюунтай уулзалт (баталгаажсан).
Хуралдааны бэлтгэл
Татварын багц хууль, 2-р хэлэлцүүлэг. Гол өөрчлөлт: 1) НӨАТ босго 50M→200M₮ (Хуульч: одоогийн НӨАТ-ын хуулийн 7.1-тэй зөрчилгүй)... Таны 2025.03 байр суурь: босго нэмэхийг дэмжсэн. Нийцтэй. ✅

Нэг чат - 12 үйлчилгээ

1✅ Ажиллаж байгаа

Хуваарь + өглөөний дайжест

Parliament.mn-ээс чуулган, хорооны хуралдааныг автоматаар татаж, өглөө бүр нэг мессежээр нэгдсэн тойм илгээнэ. Хуваарь өөрчлөгдвөл шуурхай мэдэгдэнэ.

2🔜 Удахгүй

Хэлэлцүүлгийн дүн шинжилгээ

Харьяа хороонд хэлэлцэх асуудал бүрд товч агуулга, анхаарах зүйлс, эрсдэлийн үнэлгээ (🟢/🟡/🔴). Бусад хуультай зөрчилдөх эсэх, олон нийтийн эсэргүүцлийн эрсдэл, таны өмнөх байр суурьтай нийцэж буй эсэх.

3🔜 Удахгүй

Сошиал медиа мониторинг

Таны нэр, түлхүүр үгээр FB, X, мэдээний сайтуудыг тасралтгүй ажиглаж, өдөрт 2 удаа тойм, огцом идэвхжилд шуурхай анхааруулга өгнө.

4✅ Ажиллаж байгаа

Уулзалтын бүртгэл, баталгаажуулалт

Чатаар хэлэхэд л календарьт орж, давхцал шалгаж, уулзагч руу баталгаажуулах мессеж илгээнэ. Ордонд нэвтрэх шаардлагатай зочны бичиг баримтыг сануулна.

5✅ Ажиллаж байгаа

Хууль, албан бичгийн товчлол

PDF, DOCX, зураг илгээхэд 1 хуудас товчлол, гол заалтууд, анхаарах зүйлс. Том хуулийн төсөлд бүлэг тус бүрийн задаргаа, өөрчлөгдөж буй заалтын харьцуулалт.

6✅ Туршигдсан

Уулзалтын AI

Олон нийттэй уулзалтын үеэр иргэдийн асуултыг бодит цагт текст болгож, товч хариулт, онцлох тоо баримтыг таны дэлгэцэд харуулна.

7🗓 Төлөвлөгдсөн

Томилолтын процесс

Гадаад, дотоод томилолтын бүрэн checklist: албан бичиг, виз, хөтөлбөр, уулзалтын бэлтгэл, тайлангийн хугацаа.

8🗓 Төлөвлөгдсөн

Имэйл туслах

Имэйл шалгаж ангилна (яаралтай/энгийн/спам), хариултын ноорог бэлтгэж батлуулаад илгээнэ.

9🗓 Төлөвлөгдсөн

Сошиал медиа хөтлөлт

Пост боловсруулах, сэтгэгдэлд хариу өгөх ноорог бэлтгэх, батлуулж нийтлэх.

10🗓 Төлөвлөгдсөн

Нэмэлт агент захиалга

Таны салбарын мэргэшсэн зөвлөх (эрчим хүч, уул уурхай, боловсрол г.м.), тойргийн мэдээллийн агент - захиалгаар.

11🔜 Удахгүй

Албан хэрэг хөтлөлт

Албан тоот, гэрээний төсөл, хүсэлт, мэдэгдлийн эх боловсруулна - Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, MNS 5140 стандартын дагуу. Дутуу мэдээллийг асууж тодруулаад DOCX ноорог буцаана.

12🔜 Удахгүй

Ажлын хэсгийн удирдлага

Байгуулагдсан тогтоол оруулахад зорилго, гишүүд, хугацаа автоматаар бүртгэгдэж, бүх ажил task жагсаалт болно. Үе шат, хариуцагч, сануулгатай төслийн удирдлага.

Бүх үйлчилгээний дэлгэрэнгүй →

Таны багт нэмэгдэх мэргэжилтнүүд

🏛

Суурь туслах

Хуваарь, уулзалт, товчлол, ерөнхий асуулт

Бүх багц
⚖️

Хуульч

Хуулийн зөрчил шинжилгээ, эрх зүйн лавлагаа, УДШ-ийн 5,112 тогтоолын сан

Иж бүрэн+
📊

Эдийн засагч

Төсөв, макро тоо баримт, эдийн засгийн үр нөлөөний шинжилгээ

Иж бүрэн+
📣

PR зөвлөх

Олон нийтийн эрсдэл, мессеж боловсруулалт, сошиал стратеги

Иж бүрэн+
🏭

Салбарын зөвлөх

Захиалгаар: таны харьяа хороо, салбарт мэргэшүүлсэн

Тэргүүн

Туслах ажилтны цалингаас хямд

Гишүүний нэг туслах ажилтны сарын нийт өртөг 3-4.5 сая төгрөг. ТҮШЭЭ унтдаггүй, мартдаггүй, бүх баримтыг уншдаг. Жилээр урьдчилж төлбөл 2 сар үнэгүй.

Багц, үнийн дэлгэрэнгүй →

Хоосон зайнаас эхлээгүй

Түгээмэл асуулт

Утсаа солиход мэдээлэл минь үлдэх үү?

Үлдэнэ. Бүх зүйл таны хувийн архивт хадгалагддаг бөгөөд веб самбараасаа хэзээ ч харж болно.

Туслах ажилтныг минь орлох уу?

Үгүй. ТҮШЭЭ таныг ч, туслахыг тань ч орлохгүй - чадавхжуулна. Туслахууд өдөр тутмын хэрэглэгч байхаар зохиогдсон, тэдэнд тусдаа сургалт өгнө.

Миний асуултын хариулт алдаатай байвал?

Хариулт бүрд эх сурвалжийн ишлэл дагалдана, эх баримтыг нягтлахыг үргэлж сануулна. Өндөр эрсдэлийн дүгнэлтийг хүн шалгаж байж илгээдэг.

Viber биш өөр апп хэрэглэдэг бол?

Систем суваг үл хамаарах (channel-agnostic) бүтэцтэй тул шаардлагатай үед Telegram, Messenger нэмэгдэнэ.

Төрийн нууцад хамаарах баримт илгээж болох уу?

Болохгүй. Төрийн болон албаны нууцад хамаарах баримтыг системд оруулахгүй байх сануулга, ангиллын шүүлттэй.

Нэг ч хуралдаанд бэлтгэлгүй орохгүй

30 минутын демо - таны өрөөнд, таны өөрийн Viber дээр. Өчигдрийн хуралдааны тань товчлолыг бэлдчихсэн очно.